"Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр маргааш болно
2018-07-16

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн өдрийг зохион байгуулна.

 

Арга хэмжээ маргааш буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт Замын цагдаагийн албаны төв байранд зохион байгуулна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Замын хөдөлгөөнөө зөв зохион байгуулж түгжрэлээ бууруулахаа л бод л доо. Битгий шоу хийгээд бай.
2018-07-17