Улаанбаатар
Жакарта хотыг зорих Монголын баг
7-17

 

Азийн наадам ирэх наймдугаар сарын 18-нд Индонез улсын Жакарта хотноо нээлтээ хийнэ. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг зарлалаа. 

 

МСБХ-ны 2018 оны Дээд лигийн Тэмцээний финалын тоглолтуудын үеэр 28 тамирчин, 5 дасгалжуулагчийн нэрийг зарлан, цугларалтад дууджээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 28 өдрөөс эхлэн бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулан 7 хоногийн 6 өдөрт бэлтгэл хийж байсан аж.

 

Дасгалжуулагчийн баг, МСБХ-ны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 12 тамирчдыг тодруулан өдөрт 2 бэлтгэл хийж эхэлжээ.

 

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдын багийг танилцуулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
za:
Ene shigshee bol vnheer yavahgui bh gehdee yaahav de tee.4 hun bol buur igt hereggui turshlagtai Batturuu ydj avaad yavchihguiu yaasiin MErgen baisan ch yaadiin
2018-08-01