Халуун ууранд түлэгдэж, нас баржээ
2018-07-17

 

Хиамны үйлдвэрийн ажилтан халуун ууранд түлэгдэж, нас баржээ.

 

Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч тус дүүргийн харъяат иргэн Т /45 настай, эрэгтэй/ халуун ууранд түлэгдэж нас барсан байна.

 

Ослын тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 10:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Т /45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин