Филиппинд жуулчлалаар очсон Солонгос эр буудуулжээ
2018-07-17

Филиппин улсад жуулчлалаар очсон Өмнөд Солонгосын иргэн буудуулсан талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. 40 настай жуулчин эр Филиппинийн нийслэл Манила хотноо таксинд суухаар явж байхдаа гэнэтийн дайралтад өртсөн байна.

 

 

“Жуулчин руу нэгэн этгээд дайрч, эсэргүүцэл үзүүлэх үед нь буудсан” хэмээн гэрчүүд өгүүлэв.

 

“Жуулчныг яаралтай эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийсэн. Шарх нь амь насанд нь халгүй” хэмээн яамнаас мэдэгджээ.

 

Манила дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яам уг хэргийг хурдан илрүүлэхийг орон нутгийн цагдаагийнхнаас хүсч, дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Манила хотноо өнгөрөгч тавдугаар сард мөн Өмнөд Солонгосын иргэн буудуулсан хэрэг гарчээ.

 

2012-2016 оны хооронд Өмнөд Солонгосын 48 иргэн гадаадын орнуудад амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин