Сэрэмжлүүлэг: Дарханы замд дахин үер буужээ
2018-07-17

 

Төв аймгийн Борнуур сумын нутаг, Дархан чиглэлийн замд буюу УБ хотоос 103-104 дэх км-т түр зуурын усархаг бороо орсны улмаас замын зорчих хэсэгт их хэмжээний ус, шороо орж тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүйд хүрчээ.

 

Уг замд өчигдөр /2018.07.16/ мөн үер бууж,  жолоочид уг замыг сонгон зорчихгүй байх, аялал амралтаа түр хугацаагаар хойшлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөсөн. 

 

Өнөөдөр дахин Дархан чиглэлийн замд үер бууж, зам эвдрэл ихтэй тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Иймд Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин