Хэвлэлийн хурлыг бусниулахыг оролдсон сэтгүүлчийг танхимаас гаргажээ
2018-07-17

Финляндын Хельсинк хотноо ПУТИН-ТРАМП нарын хамтарсан хэвлэлийн хурал эхлэхийн өмнө хамгаалалтын ажилчид нэгэн сэтгүүлчийг танхимаас хүчээр гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Сэм Хуссейн сэтгүүлчдийн дэргэд очсоныхоо дараа “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” гэж бичсэн цаасыг халааснаасаа гаргажээ. Мөн тэрбээр уг асуудлаар удирдагчдаас тайлбар авахыг сэтгүүлчдээс хүссэн гэнэ.

 

Түүнийг халааснаасаа дээрх цаасыг гаргаж ирэхэд хамгаалалтынхан очиж “Та танхимаас гарна” хэмээсэн аж.

 

 

Тэрбээр шаардлагыг нь биелүүлэхгүй, сэтгүүлчдийг өдөөн турхирч байсан учир хамгаалалтынхан хүч хэрэглэхэд хүрчээ.

 

Шалгалтаар Сэм Хуссейн сэтгүүлчийн дүрээр танхимд орсон нь тогтоогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин