Гол мөрнүүд үерлэж байна
2018-07-17

 

Өнөөдрийн байдлаар Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см-ээр, Ховд гол, Мянгад сум орчимд үеийн аюултай түвшинг 30 см-ээр тус тус даван үерлэж байна. 


Иймд дээр дурдсан гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Газрын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна. 


Өнөөдөр нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин