Обама Кенид очиж, гэр бүлтэйгээ уулзжээ
2018-07-17

Америкчууд хоёр ч удаа Кени гаралтай Барак Обамаг Ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ. Обама Цагаан ордны тэргүүнээр ажилласан анхны өнгөт арьст Ерөнхийлөгч юм.

 

 

Тэрбээр өчигдөр төрөлх Кенийн Сияа хотноо очиж, гэр бүл болон хамаатан садантайгаа уулзсан талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ. Түүний энэхүү аялал хоёр өдөр үргэлжлэх гэнэ.

 

Обамаг ирэх үед эцэг нэгт эгч Аума Обама найрсагаар угтан авчээ.

 

Тэрбээр гэр бүлтэйгээ уулзахаас гадна, гэр бүлийнх нь өнөөг хүртэл амьдарч буй Сияа хотноо хөрөнгө оруулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Get buliinhen ni ter amerikt ni ochihgui kenyd yugaa hiideg bnaa...
2018-07-17