Улаанбаатар
Гэрэлт гудамжны эргэн тойронд
7-17

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан ажлын хэсэг хуваарийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагаас 00.00 цагийн хооронд Гэрэлт гудамжны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн албанаас иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шөнийн гудамжтай холбоотой зөрчил дутагдал, гомдлыг багасгах зорилгоор тогтмол хяналт шалгалт хийх, үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хэсгийн эхний хяналт шалгалтын талаар та бүхэнд хүргэж байна.

 

 

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг ахлаж, гишүүдээр Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Татварын хэлтэс, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон ТББ, Менежментийн багийн төлөөлөл ажиллав.

 

Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулахаар 37 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд тухайн өдрийн байдлаар 31 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байв.

 

Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухайд:

 

Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулах 37 аж ахуйн нэгж, иргэн сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд тухайн өдөр үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуйн нэгж, иргэн байв.

Үүнээс:

➢    Гэрээ байгуулаагүй-4

➢    Гэрээ байгуулсан -32

➢    Сонгон шалгаруулалтад ороогүй ч менежментийн багтай гэрээ байгуулсан-24 аж ахуйн нэгж иргэн байна.

2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 9 аж ахуйн нэгжийн бичиг баримтыг хураан авлаа. Үүнээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 7 аж ахуйн нэгж, зөрчилтэй 2 аж ахуйн нэгж байв.

 

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, тохижилт цэвэрлэгээний тухайд:

 

Гэрэлт гудамжинд 9 сандал 15 хогийн сав байршуулснаас 1 хогийн сав алга болсон, ногоон байгууламжийг гэрэлтүүлэх зорилгоор хийгдсэн гэрлэн чимэглэлүүдийн ихэнх нь ажиллахгүй, сандал, хогийн савнууд бэхэлгээгүй байна.

Хот тохижилтын газрын зам талбайн 4 ажилтан 24 цагаар ажиллаж байна.

 

Төлбөрийн баримт олгож буй тухайд:

 

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс хяналт шалгалт хийж тус газарт үйл ажиллагаа явуулж буй Нар өгөөж ХХК, ОТФ ХХК нар цахим баримт хэвлэх пос машингүй ч цахим төлбөрийн баримтыг утасны дугаараар илгээж байсан бөгөөд төлбөрийн баримтыг хэвлэх төхөөрөмж байрлуулж төлбөрийн баримтыг хэвлэж өгөх шаардлага, Буддаг тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч иргэн Б.Батсайханд татварын албанд биечлэн ирж татвар төлөгчөөр бүртгүүлж татварын албанаас өгсөн кодыг ашиглан төлбөрийн баримтыг хэвлэж өгөх шаардлага тус тус өгч дүүргийн татварын байцаагч сургалт хийлээ.

 

Мөн Бумбар зайрмаг, Creamy wheels зайрмаг, Шүршдэг будаг хийдэг уран бүтээлч н.Оргил, Сагсан бөмбөгийн үйл ажиллагаа явуулж буй Maack daddy нар нь төлбөрийн баримтыг огт олгодоггүй байх тул эдгээр 4 газарт төлбөрийн баримтыг заавал олгох, баримт хэвлэх төхөөрөмж байрлуулах тухай  7 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлэв.

 

Гэмт хэрэг, зөрчлийн тухайд:

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 16, Нийслэлийн цагдаагийн газрын 12,  нийт 28 албан хаагч явган эргүүл хийж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, хэрэг зөрчил илрүүлэх чиглэлээр ажиллалаа.

 

Зөрчил гаргасан байж болзошгүй 16 аж ахуйн нэгж, 28 иргэнийг шалгаж  Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасны дагуу 50.000 /тавин мянга/ төгрөгөөр 5 иргэнийг,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу 25.000 /Хорин таван мянга/ төгрөгөөр 1 иргэнийг,  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасны дагуу 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр 3 иргэнийг тус тус торгох шийтгэл ногдуулж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 2 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тухайн өдөр өөр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүй болно.

 

Хяналт, шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна

 

Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон,
  2. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, баримал  зэрэг нь эзгүйдсэн, арчлалт хамгаалалтгүйгээс эвдэрсэн, алга болсон,
  3. Дийлэнх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хуушуур хайрч, шорлог хийж утаа гаргасан,
  4. Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын зай хэт ойрхон байгаагаас эмх цэгцгүй байх, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орон зай маш бага,
  5. Ажилчдын хувцас бүрэн жигдрээгүй, энгэрийн тэмдэггүй, хаяг тодорхой бус байх,
  6. Цахим баримт буюу НӨАТ-ынурамшуулалт сугалааны баримт олгох пос машин байрлуулаагүй, баримт өгдөггүй, баримт авах санамж байхгүй,
  7. Аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулсан орчны газрын хог хаягдлыг тухай бүртнь цэвэрлэх, ачуулах үүргийг гэрээнд тусгаагүй зэрэг зөрчилтэй байна.

 

Цаашид авах арга хэмжээний санал:

 

  1. Сонгон шалгаруулалтад орж үйл ажиллагаа явуулах эрх үүсээгүй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож буй явдлыг таслан зогсоох,
  2. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулж буй гэрээг илүү боловсронгуй болгох, эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох,
  3. Холбогдох хууль, тогтоомжийг сурталчилсан санамж, сурталчилгааны хуудас байршуулах, /Жишээ нь Тамхигүй орчин, Тамхигүй гудамж, Тамхи татахыг хориглоно...гэх мэт/
  4. Төлбөрийн баримтад борлуулагчийн нэр, регистрийн дугаар байх хуулийн шаардлагыг хангуулах, НӨАТ-ынурамшуулалт сугалааны баримтаа авах тухай санамж байрлуулах, урамшуулалт сугалааны баримт заавал олгох,
  5. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эзэмшигч байгууллагыг тодорхой болгох,   нийслэлийн өмчид бүртгүүлэх, арчлалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах,
  6. Иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг боломжит хэлбэрээр сурталчлах, зөрчсөн тохиолдолд хуулийн зүйл заалтыг ойлгуулах, таниулах зэрэг ажлуудыг хийх санал хүргүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Toimtoi um hiildee.:
Ger horoololiin buh uuriin zuuhiig dulaanaar shuud holboocee.Dulaanii cugam suljeenii injeneruud gej Nobcnuud sadaa bolj AAN iig holbuulahgui saad hiij Gai bolj bna cvv
2018-07-26
nobc gej:
Hudlaa budah baraa hudaldaj abah geh met Mongo ursen idej uuj luibar hiihee boliosoo.Obol Budagan deer baahan hun Macin haltirc uheh ni uheh baihdaa.Oligtoi Tom buteen baiguulalt uy c baihgui cvv.
2018-07-26
irgen:
dyy chimee ixtei xog ix gardag xaabal taarna
2018-07-19