Үс засуулбал өнгө зүс сайжирна
2018-07-18

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

                    

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Shuud.mn
Сонин хачин