Хэт халууны улмаас фермийн 430 мянган амьтан үхжээ
2018-07-18

Өмнөд Солонгосын ихэнх хэсгээр хэт халуун өдрүүд үргэлжиж байна. Энэхүү байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон зуун хүн эмнэлэгт хүргэгдээд буй талаар “Ёнхап” агентлаг уламжиллаа.

 

 

Тэгвэл хэт халуун иргэдийн аминд хүрэхээс гадна фермийн амьтдад хүртэл хор хөнөөл учруулж эхлэв.  Тус улсад энэ сарын 13-нд хамгийн халуун өдөр тохиосон бөгөөд энэ үеэр фермийн 410 мянган тахиа, 10 мянган нугас, 1000 гахай амиа алдсан гэнэ.

 

Фермийн эзэд амьтдаа аврахын тулд фермидээ агааржуулагч, сэнс байршуулж, цаг тутам усаар шүрших зэрэг арга хэмжээ авч байна.

 

Эрх баригчид халуунтай холбоотой өвчлөлт гарахаас урьдчилан сэргийлж, Эрүүл мэндийн яамыг уг асуудалд гол анхаарлаа хандуулахыг зөвлөжээ.

 

Мөн иргэдийг яаралтай биш бол гэрээсээ гарахгүй байх, шаардлагатай гарахаар бол нарны шил, малгай болон урт ханцуйтай цамц өмсөхийг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
amitan uhdeg
2018-07-18