113 жилийн өмнө живсэн Оросын эрдэнэс тээвэрлэгч хөлгийг олжээ
2018-07-18

113 жилийн өмнө их хэмжээний алт тээвэрлэн явж байхдаа сураггүй алга болсон гэгддэг Оросын байлдааны хөлгийг Өмнөд Солонгосын Улюн /Ulleung/ арал орчмоос олсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү хөлгийг “Дмитрий Донской” гэдэг бөгөөд ОХУ-ын эрх баригчид олон жилийн өмнөөс уг хөлгийг олохоор эрэн хайж байжээ. Хөлгийг Солонгосын Шинил Групп далайн усны мандлаас 434 метрийн гүнд байгааг тогтоосон байна.

 

“Бид Дмитрий Донской хөлгийн эх биеийг Улюн арлаас 1.3 км зайд, 434 метрийн гүнд байгааг ням гаригийн 9:50 цагт илрүүллээ” гэж албаныхан өгүүллээ.

 

 

Уг хөлгийг 1900 оны үеэр Орос-Японы дунд дэгдсэн дайны үед ашиглаж байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

 

 

“Дмитрий Донской” хөлгийн 1905 онд живсэн гэдэг. Тухайн үед хөлөг 5.500 хайрцаг алтан зоос, алтан гулдмай тээвэрлэн явж байсан гэх цуу яриа бий. Хэрвээ энэхүү цуу яриа үнэн бол эдгээр алтан зоос, гулдмай өнөөгийн ханшаар 133.4 тэрбум ам.доллартай тэнцэх гэнэ.

 

 

Албаныхан хөлгийн их биеийг гаргахаар төлөвлөж буй бөгөөд уг асуудлаар албаныхантай хэлэлцэж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
111111:
хаха. Албаныхан албаныхантай хэлэлцэж байна
2018-07-18