Ким Чен Ун шалгалтад бүдэрсэн туслахуудаа зэмлэв
2018-07-18

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өчигдөр ОХУ-тай хиллэх Хамгёнг муж дахь шинээр байгуулагдсан цогцолборуудтай танилцсан байна.

 

 

Тэрбээр үйлдвэрүүд, усан онгоцны зогсоол, амралтын газар, ферм болон цэргийн байгууллагуудад шалгалт хийж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцжээ.

 

 

Шалгалтын дараа удирдагч ихээхэн бухимдаж, “Муж хариуцсан намын хорооны гишүүд тодорхой чиглэлгүй ажиллаж, чухал асуудлыг үл тоомсорлож байна. Үүнээс болж улсын хөгжилд саад учрууллаа” хэмээн хатуухан мэдэгдэв.

 

 

Үүний дараа тэрбээр эмчилгээнд зориулсан халуун рашааны газарт шалгалт хийж “Эмчилгээнд зориулсан ванн бохир байгаа нь менежмент муугийнх” гэж албаны хүмүүсийг мөн загнажээ.

 

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сард ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжиж, ажиллахаар болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин