Хятадад хамгийн өндөр ханшаар бүтээгдсэн киног эргүүлэн татжээ
2018-07-18

БНХАУ-ын кино ертөнцөд хамгийн өндөр ханшаар бүтээгдсэн уран зөгнөлт, түүхэн сэдэвт “Асура” гэх уран бүтээл нээлтээ хийгээд удаагүй байхад кино театруудаас буулгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү киног бүтээхэд 750 сая юань буюу 112 сая ам.долларыг зарцуулсан байна.

 

 

Хятадын “Alibaba Pictures”, “Zhenjian Film Studio”, “Ningxia Film Group" компани уг уран бүтээлд хөрөнгө оруулжээ. Өндөр зардлаар бүтсэн “Асура” кино дэлгэцнээ гурван өдөр гарсан бөгөөд энэ хугацаанд 7.1 сая ам.долларын ашиг олжээ.

 

 

Зардлаасаа их ашиг олно хэмээн тооцогдож байсан уг бүтээлийг үзэх, сонирхох хүмүүсийн тоо бага байгаа нь тус бүтээл зардлаа ч нөхөж чадахгүйд хүрчээ.

 

 

Хамгийн сүүлийн кино бүтээх техник хэрэгсэл ашиглан, дотоодын зах зээлд хамгийн алдартай уран бүтээлчдийг нэгтгэсэн “Асура” киног бүтээж байхад уг бүтээлийг “дэлхийн шилдэг цуврал болох “Хаан ширээний тоглоом”, “Бөгжний эзэн” гэх киноноос дутахааргүй амжилт олно” хэмээн хэвлэлүүд бичиж байв.

 

 

“Асура” кино дээр дахин ажиллаж, дэлгэцнээ гаргахаар төлөвлөж буй талаар найруулагч нь мэдэгджээ.

 

Хятад-холливуудын хамтарсан кино дэлгэцнээ гарах болсон ч төдийлөн холливуудын кино шиг амжилт олж чадахгүй байна. Холливуудын нэрт жүжигчин Мэтт Дэймоны гол дүрийг бүтээсэн “Цагаан хэрэм” гэх түүхэн сэдэвтэй киног 150 сая ам. доллароор бүтээсэн ч зах зээлээс ашиг олж чадаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Mcy:
http://studyinchina.blog.gogo.mn/index.html
2018-07-24
蒙古人为什么称呼Хятадад(Hytadad)中国人为契丹人呢?
2018-07-24
Шал дэмий кино бн лээ. Үзсэн. Үлгэр домгийн шал утгагүй, хөгийн кино
2018-07-19
2016 оны The Great Wall киноны хувьд Budget $150 million Box office $334.9 million гэж wikipedia дээр бичсэн байх юм.
2018-07-18
Шал дэмий кино бн лээ. Үзсэн. Үлгэр домгийн шал утгагүй, хөгийн кино