Ойн баярыг тохиолдуулан алба хаагчдыг шагналаа
2018-07-19

 

Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой энэ сарын 16-20-ны өдрүүдэд тохиож байгаа билээ.

 

Түүхт ойн баярыг тохиолдуулан өнөөдөр Замын цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардуулсаны дотор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн “Дэд хурандаа” цолоор 1 алба хаагч, “Ахмад” цолоор 1 алба хаагч цол, мөрдөсөө гардан авлаа.

 

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан 6 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, 2 алба хаагчийг “Хүндэт жуух” бичгээр, Замын цагдаагийн албаны даргын тушаалаар 8 алба хаагчийг “Баярын бичиг”-ээр түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух” бичгээр 2 алба хаагчийг шагнаж баяр хүргэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин