Хэт халуун 12 хүний аминд хүрч, 10 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ
2018-07-19

Японы ихэнх хэсгээр хэт халуун өдрүүд үргэлжиж байна. Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар 12 хүн амиа алдаж, 10 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

 

 

“Зөвхөн өчигдөр л гэхэд дөрвөн хүн халууны улмаас амиа алдсан” талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжлав.

 

Гифу мужийн Тажими, Мино хотноо 40.7 хэм хүртэл халсан байна. Тус мужид өнгөрсөн 2013 онд 41 хэм хүртэл халж, рекорд тогтоожээ. 

 

“Хэт халуун өдрүүд энэ сарыг дуустал үргэлжлэх болно” хэмээн Цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ.

 

Эрх баригчид өндөр настан, жирэмсэн эх болон 10 доош насны хүүхдүүдийг шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Мөн эрх баригчид хэт халалт болж буй муж болон хотын удирдлагуудад яаралтай усан оргилуур, сүүдэрлэх газар зэргийг олноор байршуулахыг үүрэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин