Трамп: Пхеньяныг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг хурдасгах шаардлагагүй
2018-07-19

Түүхэндээ анх удаагаа АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нар уулзсан билээ.

 

 

ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалт өнгөрөгч зургаадугаар сард Сингапур улсад амжилттай зохион байгуулагдсан юм.

 

Уг уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Манай улс тун удахгүй цөмийн зэвсгээсээ татгалзаж, олон улсад нээлттэй орон болох болно” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Түүний амлалт хэрэгжиж буйг шалгах АНУ-ын ажлын хэсэг гарсан бөгөөд өнгөрсөн сард тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньян хотноо айлчилсан юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Конгрессын гишүүдтэй уулзсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр энэхүү уулзалтын үеэр Пхеньяныг цөмийн зэвсгээс ангижруулах ажиллагааг хурдасгах шаардлагагүй. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх учиртай. Яарах бидэнд ашиггүй. Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох энэхүү чухал үйл явцад ОХУ дэмжлэг үзүүлэхээ амласан. Би Ерөнхийлөгч Путинтэй энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин