Эрдоган ОНЦ БАЙДЛАА цуцаллаа
2018-07-19

Туркийн томоохон хотуудад 2016 онд хэсэг “Фетулла” гэх бүлэглэл төрийн эрхийг хүчээр авахыг оролдож, үймээн дэгдээсэн билээ. Тухайн үед 251 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан юм.

 

 

Уг үйл явдалтай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон даяар ОНЦ БАЙДАЛ зарласан түүхтэй.

 

Хоёр жил үргэлжилсэн онц байдлыг Ерөнхийлөгч албан ёсоор цуцалсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Онц байдал зарласантай холбогдуулан төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулах ажиллагаанд оролцсон гэх 107 мянга гаруй төрийн албан хаагчийн албаас нь чөлөөлж, 50 мянган хүнд ял оноожээ.

 

Туркийн эрх баригчид гурван сарын өмнө онц байдлын хугацааг дахин сунгасан билээ.

 

Эрх баригчид төрийн эргэлтийн зохион байгуулагчаар 1999 оноос хойш АНУ-д амьдардаг санваартан Фетулла Гуленийг нэрлэж, түүнийг хүлээлгэн өгөхийг Вашингтоноос шаардсаар байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин