Үйлдвэрлэгчид ноосоо худалдаж авч чадахгүйд хүрээд байна
2018-07-19

Ноос ноолууран бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж” зүгээс ноосны шимтгэлийн талаар өнөөдөр /2018.07.19/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо,түүний гишүүн “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Могул хивс” зэрэг үндэсний үйлдвэрүүд энэ оны зургадугаар сарын дундуур хонины ноосын дийлэнх хувийг самнах,эцсийн бүтээгдэхүүн хийх хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьж үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн биржийн шимтгэлийг нэмэгдүүлэх хүсэлт ХХААХҮЯ-нд тавьсан. Мөн экспортод гаргаж байгаа хөдөө аж ахуйн түүхий эдийг НӨАТ-с чөлөөлжээ. Шимтгэл нэмсэн ч ноосны үнэ буурах шалтгаан байхгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байлаа.

 

“Монгол Шийп Вүүл” ХХК гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат “Монгол улс 30 гаруй мянган тн ноос үйлдвэрлэж байгаагийн 26 мянган тонныг буюу 70-аас 80 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байгаа. Энэхүү саналыг яамтай хамтран судалж үзээд угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, самнасан ноосныхыг 0.2 хувь болгох шийдвэр гаргасан. Ингэснээр  нэг кг самнасан ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм” хэмээв.

 

Малчид ноосны үнээ нэмж байгаа тухай “Эрдэнэт хивс” ХХК төлөөлөгч Д.Сайханбаяр “Манай компани 2000 оноос эхлэн гадаадад монгол хонины ноосоор  хийсэн хивс таниулах гэж чармайн өдгөө дэлхий нийтэд 17 улс оронд экспорт хийж байгаа. Гэвч өнөөдөр хонины ноос маш их үнэтэй болж хонины ноосоо авч чадахгүй хэмжээнд хүрлээ” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчдаас авч буй ноос хогтой, будаг лакаар будсан байх нь элбэг. Иймд Шинэзеландын хонины ноосыг 4000 төгрөгөөр биш 2500 төгрөгөөр авах боломжтой  гэдгийг ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэллээ.

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрчимжсэн мал аж ахуй байхгүйн харгай л даа. Зүгээр амьжиргаагаа залгуулах гээд гэр бүлээрээ мал маллаж байгаа тохиолдолд ноосны үнэ их байх нь аргагүй. Үнээ буулгахын тулд зөвхөн ноосны чиглэлийн хонь малладаг аж ахуй байх хэрэгтэй. Зөвхөн ноосондоо зориулсан эрчимжсэн. Тэгвэл ноосны үнэ буурна.
2018-07-19
Малчин:
Ер нь үнэн л ярьсан байна. Манай ноос хог новш ихтэй, бас дээр нь орчин үеийн малчид өөрийн малаа танихаа байж чихийг нь энэ гэхийн аргагүй сийчиж имнэдэг, аймаар их буддаг болсон. Малчдын бүтээгдхүүнийг ангилаад ялгааад түүнд нь таарсан үнээр авах хэрэгтэй:
2018-07-19
Иргэн:
Үнэрхээд байвал гадаадаас ав ав
2018-07-19
Эрдэнэ:
компани бол ашгийн төлөөх байгууллга тийм болохоор яаж ажиллах нь менежментийн асуудал монгол ноосоо авна уу хямд олдож байвал шинэ зеландаа авна уу
2018-07-19