Террористууд хулгайлсан охидоо эргүүлэн өгөхгүй гэв
2018-07-19

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Борно мужийн Чибок тосгоноос 15-20 насны 273 охиныг хулгайлсан билээ.

 

 

Армийнхан өнөөг хүртэл сураггүй болсон охидыг чөлөөлөхөөр цэргийн ажиллагаа явуулж байна.

 

Өнгөрсөн хугацаанд армийнхан террористуудад хулгайлагдсан 100 гаруй охиныг амжилттай чөлөөлж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөөд байна.

 

“Боко Харам” бүлэглэл өчигдөр эрх баригчдаа хандан мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тус бүлэглэл мэдэгдэлдээ “Бид Чибок тосгоноос хулгайлсан охидыг эргүүлэн өгөхгүй. Учир нь тэднийг хил давуулан зарсан. Тэднийг дахин хайж, бидний үйл ажиллагаанд саад учруулвал, чөлөөлөгдсөн охидыг амь насанд заналхийлж, хариугаа авна” хэмээн уламжлав.

 

Эрх баригчид ч үлдсэн охидуудыг хайх ажил урагшлахгүй буйг олонтоо мэдэгдэж, гэр бүлээс нь уучлалт хүссэн удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин