Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд эндлээ
2018-07-19

 

 

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн замд буюу Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, асфальтан замд осол гарч, хоёр хүүхэд амь нас хохирчээ. 

 

Тодруулбал өнөөдөр /2018.07.19/ 08.00 цагийн орчимд "Тоёото приус 20" маркийн автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан нэг гэр бүлийн хоёр хүүхэд нас барж, бусад гэр бүлийн гишүүд хүнд гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн байна. Тухайн автомашины жолооч хэт хурдтай хөдөлгөөнд оролцсон бөгөөд автомашины дугуй буудаж, замын хажуу руу онхолдсон аж. 

 

Орон нутгийн замд бүртгэгдсэн хүний амь нас хохирсон зам тээврийн ослын дийлэнх хувь нь буюу 10 осол нь онхолдох хэлбэрээр гарсан нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон зэргээс шалтгаалдаг байна. Иймд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин