Путинийг Цагаан ордондоо урьсан Трамп хүндхэн байдалд оров
2018-07-20

Финляндын нийслэл Хельсинк хотноо ПУТИН-ТРАМП нарын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан юм.

 

 

Удирдагчид энэ онд анх удаагаа уулзаж буйгаараа дээрх уулзалт олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл удирдагч нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалт ирэх намар зохион байгуулагдах товтой байгаа талаар өчигдөр Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг АНУ зохион байгуулах туйлын сонирхолтой буйгаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Цагаан ордондоо урьж, олон асуудлаар хэлэлцэхийг хүссэн байна. Гэхдээ уг хүсэлтийг Москва хүлээн авсан нь НУУЦ байна.

 

Харин америкчууд Ерөнхийлөгчөөсөө эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Путинийг “Цагаан ордонд нэвтрүүлэх хэрэггүй” гэх мэтээр сэтгэгдлээ нийгмийн сүлжээнд үлдээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Surtein....ter tsagaan ordond ni nevterlee ch yalaa bailaa ch yalaa...tsagaan ordon geel surjignedii....
2018-07-21