Дахин хоёр хүүхэд усны ослоор хорвоог орхилоо
2018-07-20

Сүүлийн өдрүүдэд усархаг, аадар бороо хэд хоногоор үргэлжлэн орж, байгалийн давтагдашгүй хүчин зүйлд иргэд, олон нийт хүчин мөхөсдөхөд хүрээд байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдрийн байдлаар найман аймгийн 50 гаруй суманд тог цахилгаан тасарсан, Баян-Өлгий аймгийн 530 гаруй өрх гамшигт нэрвэгдсэн, Нийслэл хотод орсон борооны улмаас олон өрх үерт автсан, гурван ч иргэн үер, усны ослоор амь насаа алдсан хүндхэн нөхцөл байдал тулгараад байгаа. 

 

Он гарсаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алджээ. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа юм. 

 

Томчууд азгүй, санамсаргүй, болгоомжгүйгээс болоод амь насаа алдах тохиолдол элбэг. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан амралт, зугаалганд ихээр явдаг. Найз нь тоглоод нөгөөгөө ус руу түлхчихдэг. Сэлж чадахгүйн улмаас тоглоом нь "шоглоом" болж, найз нь амь эрсдэх явдал ч бийг Онцгой байдлын албаныхан хэлсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд сэлэх оролдлого хийдэг. Харамсалтай нь ийм бодлогогүй үйлдлийн хариуг амиараа төлөх нь элбэг аж. Усанд живж амиа алдсан иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна. 

 

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг ч гэсэн усанд орохгүй байх нь зөв. Хүчтэй аадар бороо энэ сарыг дуустал орох төлөвтэй байгаа. Тиймээс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам,гүүрээр зорчиж гол усанд унах,осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй онцгойлон анхааруулсан юм. 

 

Томчуудын хараа хяналт сул, анхаарал болгоомжгүйн улмаас он гарсаар 10 гаруй хүүхэд усны ослоор хорвоог орхижээ. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2018.07.19/ Сүхбаатар аймгийн Халзан сум Хатавч багийн “Сэнчит хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т/ 2 хүүхэд борооны тогтоол усанд орж алга болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 19:10 цагт  хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 70 км зам туулан 21:20 цагт очиж, 34 минут ажиллаж, Д /9 настай, эрэгтэй/, Э /5 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Харамсалтайгаар дахиад л хоёр бяцхан зүрх үүрд цохилохгүй боллоо.  Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, Туул гол үерлэсэн тул иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа анхаарал, болгоомжоо дээшлүүлж, бага насы хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бид дайн байлдаан болж байгаа бүс нутагт байгаа бил үү. Дайны үеийнхээс ч илүү хүн үхээд байна даа.
2018-07-21
Ямар их аймшигтай юм болоод байнаа Найр наадам хөдөөлөх зугаалахаа зогсоож төр засагийн бүх шатныхан ажилдаа ормоор байна .Баяр наадмын хөөрүү сэтгэлгээг нэн дариу зогсоож иргэдийн үүрэг хариуцлагыг нь чангалмаар байна.
2018-07-20
Boroo orohgui bn gamshig...boroo orood bn gamshig...
2018-07-20
Gh:
Яг үнэн бичиж
2018-07-20
Y:
ОНЦГОЙ БАЙДАЛЫН ДАРГА НАР МУУ АЖИЛЛАЖ БНА ХЭДЭН АВРАГЧ НАР Л АЖИЛЛАЖ БНА БАДРАЛ ДАРГА НЬ АНУ Д ЗУГААЛЖ ЯВНА ҮЛДСЭН МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА НАР НЬ МЭДЭЭЛЭЛ ХИЙХЭЭС ӨӨР ЧАДВАР АЛГА ДАА ЯАНА ДАА ОЛОН ХҮНИЙ АМИАР ТОГЛОХ НЬ ДЭЭ
2018-07-20
Gh:
Яг үнэн бичиж
зочин:
энэ олон аймаг сумын баяр наадмаа зогсоогоочээ хэдэн бөх дэвэргээд л машин баяраар шагнаад л мөнгөөгүй өртэй л гээдбайх юм
2018-07-20
иргэн:
Онц байдал зарлах юм уу, ядаж Засгийн газар нь хуралдаж, найр наадмынхаа амьсгалаас гарч ажил хэрэгч дүрдээ ороосой
2018-07-20