Жуулчдад тулгамддаг асуудлыг хаягжилтын системээр шийднэ
2018-07-20

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монгол улсыг аялал жуулчлалын төв цэг болгох зорилтынхоо хүрээнд Британи улсын “What3words” буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг  зурах үйл ажиллагаа өнөөдөр /2018.07.20/ боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Байгаль Орчин,Аялал Жуулчлалын Яамны сайд Н.Цэрэнбат "Энэхүү зорилтынхоо хүрээнд улсын болон дотоодын жуулчид, мөн энэ салбарт тулгардаг гол асуудал хаягжилтын асуудлыг “what3words” 3 үгт хаягжилтын системийг ашиглахаар болсон. Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлаа сүүлийн үеийн шинэлэг технологи болох 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэж буй анхны дэлхийн хамгийн анхны улс болж байгааг хэлэхэд таатай байна" хэмээв.

 

Харин “what3words” компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга "Манай компанийн зугээс “Lonely Planet Mongolia” аялалын хөтөч номыг  худалдаанд гаргаад байна. “Lonely Planet” бол дөч гаруй жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн зах зээлд гаргасан юм. Энэхүү номонд 900 гаруй аялал жуулчлалын байгууллага,үзвэр ,үйлчилгээний газар 3 үгт хаягтайгаа багтсан юм" гэлээ.

 

Lonely Planet нь 1973 оноос хойш 40 гаруй жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн аялагчдад зориулан гаргасан дэлхийн аялал жуулчлалын томоохон тоглогч бөгөөд Lonely Planet Монгол хөтөч ном what3words компанийн 3 үгт хаягжилтыг өөрсдийн шинэ гаргасан хөтөч номондоо оруулсан байна.

 

“What3words”компани 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3мх3м квадратад хувааж тус бүрт нь 3 үг оноож өгснөөрөө давуу талтай аж. Энэхүү хаягжилтын систем нь хотын төв болон хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн амьдралын хэв маягт нийцүүлэн байгаа газраа 3 үгээр хаягжуулж,нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна.

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин
zzz:
hayag ntr yahvee ....nuguu urt gartanguud chin juulchdiig ailgaj bna ....ih delgvvrees mungun zaviya oroh zamd lav 5-6hulgaich nar bainga ergeldej bna ....ih delgvvr orchmoor ergvvl bainga yvj baih heregtei ....gadniihan ih delgvvrees garch ireed umaa aldaad bna .....dotood gadaad geltgui olon hvn umaa aldaj bna .....gariig ni yu ch ugui tairch hayah heregtei ....
2018-07-22