304 хүний аминд хүрсэн ослын буруутнаар Засгийн газраа нэрлэв
2018-07-20

Өмнөд Солонгосын Чежү арлын ойролцоо 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” нэртэй хөлөг онгоц осолдсон билээ.

 

 

Энэхүү ослоор 304 хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын 250 нь сургуулийн насны хүүхдүүд байсан нь олныг цочирдуулсан. Тэгвэл Сөүлийн шүүх дээрх Засгийн газраа дээрх ослын буруутан хэмээн мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Шүүхээс “Севол хөлгийн осолд Өмнөд Солонгосын Засгийн газар хэсэгчилсэн буруутай. Тиймээс хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгох нь зүйтэй. Засгийн газар хувийн хэвшлийн компаниуд тавих хяналт сул буйгаас олон хүн амиа алдсан” хэмээн мэдэгджээ. “Амиа алдсан хүн тус бүрийн гэр бүлд 200 сая вон, ослоор амьд үлдсэн зорчигч тус бүрт 40 сая воны нөхөн төлбөр өгөх ёстой” гэж шүүхээс шийдвэрлэв.

 

Хохирогчдын гэр бүл өнгөрсөн 2015 оны есдүгээр сард Засгийн газраа шүүхэд өгч, нөхөн төлбөр шаардсан түүхтэй.

 

Хохирогчдын гэр бүлийн гишүүн Ё Кюн Кен “Тайландын Засгийн газар агуйд гацсан хөвгүүдийг аврахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж, олон улсаас хүртэл тусламж хүссэн. Гэтэл Өмнөд Солонгосын Засгийн газар тухайн үед Севол хөлгийг осолдох үед юу хийсэн бэ. Ямар аврах ажиллагаа явуулсан билээ. Би тайландчуудад үнэхээр атаархаж байна. Тэд эцсийн мөч хүртлээ хөвгүүдийг аврахын тулд ажилласан” хэмээн ярьжээ.

 

Севолын ослын буруутан нь ахмад болон хөлгийн багийнхан билээ. Тэд хариуцлагаа умартаж, хөлөг осолдох үед хүүхдүүдийг орхин гарсан нь тогтоогдсон.

 

Хөлгийн ахмадад бүх насаар нь хорих ял, харин багийн 15 гишүүнд 10-15 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ajillaa muu chiisen bol zaaval chariuuchlaga chuleech estoi n unen chuu
2018-07-21