Зээлээр авсан аппаратыг суурилуулах боломжгүйд хүрчээ
2018-07-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлд үргэлжлэн орсон усархаг, аадар борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж,  тус төвд багагүй хэмжээний хохирол учирчээ.

 

Тус төвийн хонгилд ус нэвчсэнээс болж Австрийн Засгийн газраас 3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авсан туяаны шинэ аппарат эвдэрч, ашиглах боломжгүйд хүрсэн тухай мэдээлэл цацагдсан.

 

Энэ тухай ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Борооны ус зайлуулах суваггүй олон зам эмнэлгийн ойр орчимд тавьснаас хонгилын давхар руу ус орсон гэж үзэж байгаа. Ус дахин орж ирэхгүй, дээврээс ус гоожихгүй болсон тохиолдолд уг аппаратыг ажиллуулах боломжтой” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Шинэ рентген аппаратыг суурилуулах ажил явагдах үед эмнэлгийн хонгилд ус нэвчсэн тул уг ажлыг түр хугацаанд зогсоогоод байгаа аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zz:
Нөгөө л нэг тэнэг назгай байдал. Хурдан суурилуулж байхгүй яасан юм бэ?
2018-07-21
ene nuhur uuriigee augaa mes zasalch gej bodson,.hun chanar muutai nukhur,.havdariin emch nar ih zantai,.uheh sehehiin zaag deer humuus ochdog bolohoor emch nart murguhuus uur zam ugui,.
2018-07-20
зочин:
Чинбүрэн өөрийгөө рекламдаж элэг анх суулгалаа гэж ярьж байхынхаа оронд наад үнэтэй аппараатаа сурилуулж байхгүй, дээврээ засуулж байхгүй юу хийж байсан юм бэ%%%ь Одоо өөрөө төл, хэт их баяжсан хүн, хотоос зайдуу үнэтэй хауст амьдардаг--- Монгол ийм эмч их цөөн дөө
2018-07-20
Irgen:
Heleh ch ug alga. Iim baihad hugjil yarih ogt hereggui. Gantshan Mongold boroo orood baigaam bna tee hulgaichuudaa.
2018-07-20