Хэт халууны улмаас 30 хүн амиа алджээ
2018-07-22

Японы ихэнх хэсэгт хэт халуун өдрүүд үргэлжиж байна. Энэхүү байгалийн гамшгийн уршгаар 30 хүн харамсалтайгаар амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

 

Мөн 3000 гаруй хүн халууны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

 

Ихэнх нутгаар цельсийн 40.7 хэм хүртэл халж буй гэнэ.

 

Сүүлийн таван жил тохиогоогүй хэт халуун өдрүүд үргэлжиж буй талаар орон нутгийн хэвлэлийнхэн уламжлав.  Айчи мужид зургаан настай хүү халууны улмаас амиа алджээ.

 

Дээрх байгалийн үзэгдлээс гадна энэ сарын эхээр тус улсын баруун хэсэгт үер бууж, 200 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин