Халдлагын үеэр Дэд ерөнхийлөгч асан бэртэл аваагүй
2018-07-23

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд дэлбэрэлт болж, 14 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Дэлбэрэлтийн өмнөх нь Дэд ерөнхийлөгч асан Абдул Рашид Достум тус бүсэд айлчлал хийж байсан гэнэ.

 

Тэрбээр дэлбэрэлтийн үеэр “ямар ч бэртэл аваагүй” талаар албаныхан уламжлав. Хүчтэй дэлбэрэлт болох үед Абдул Рашид Достум машин дотроо байсан учир бэртээгүй гэнэ. Достум өнгөрсөн жил Турк улс руу дүрвэсэн юм.

 

Энэхүү халдлагыг алан хядах Исламын бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

 

Нисэх буудлын төв хаалга орчимд террористууд тэсрэх бөмбөг байршуулсан бөгөөд иргэд цугларсан үед дэлбэлжээ. Халдлагаар 60 хүн  бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин