Цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ
2018-07-23

 

Сангийн яамны 8 давхрын Хүндэтгэлийн танхимд

 

10.00 цагт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ  болно.

 

БСШУСЯ-ны 401 тоотод

 

10.00 цагт БСШУСЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 4-нд болно. Зуны сургуульд 11 орны 30 монгол судлаач ирж суралцана. Энэ талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 88013503

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

 

11.00 цагт Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал. Монгол Улсын шүүх 2018 оны эхний хагас жилд эрүү, иргэн, захиргааны хэчнээн хэрэг шийдсэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн, буурсан үзүүлэлтийг төрөл тус бүрээр танилцуулна. Холбогдох утас: 99122141, 98980404, 90100290

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

11.00 цагт  Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ. Утас: 325044, 91113191, 88080750

 

11:30 цагт  "Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болох талаар нийслэлийн Залуучууд хөгжлийн газар мэдээлэл хийнэ.  Утас: 325044, 91113191, 88080750

 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд

 

12.00 цагт Даншиг наадам-Хүрээ цам 2018 үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.  Холбоо барих: 88081261, 91113191, 99858585

Shuud.mn
Сонин хачин