Месут Озил шүүмжлэлээс болж, Германы шигшээ багаас ГАРЛАА
2018-07-23

ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д аваргаа хамгаалж чадаагүй Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил үргэлжлүүлэн шигшээ багтаа тоглохгүй болсон тухайгаа албан ёсоор зарлалаа.

 

 

Түүний дээрх шийдвэр улстөрч, иргэдээс ирэх дарамттай ШУУД холбоотой хэмээн мэдэгдэв. Озил өнгөрөгч тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубын турк тоглогч Илкай Гюндогантай Лондон хотноо уулзаж, зургаа авахуулжээ.

 

Эрдоган Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа энэхүү гэрэл зургийг ашигласан нь Германы улстөрчдийн дургүйцлийг хүргэж, Озилын үйлдлийг буруутгах болсон аж.

 

Озилын энэхүү дуулиан намжаагүй байхад германчууд ДАШТ-д тун амжилтгүй оролцсон нь ГАЛ ДЭЭР ТОС нэмэх шалтгаан болжээ.

 

Эрдоган, Озил зөвхөн хөлбөмбөгийн талаар ярилцсан хэмээн тамирчин учирласан ч олон нийтийн шүүмжлэлийг намжааж чадаагүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин