Иранд газар хөдөлж, 287 хүн бэртжээ
2018-07-23

Ираны Керман мужид өчигдөр 10.00 цагийн орчимд 5.9 магнитудын газар хөдлөлт болсон талаар “www.express.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас 287 хүн бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн хэмээн албаныхан уламжлав.

 

“Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэн байхгүй. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна” гэж Керман мужийн Захирагч мэдэгджээ.

 

Дээрх газар хөдлөлтөөс 24 цагийн дараа дахин тус мужид 5.0 магнитудын газар хөдлөлт болж, 54 хүн бэртсэн гэнэ.

 

Олон барилга, байгууламж сүйдсэн бөгөөд гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Керман мужид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 7.3 магнитудын газар хөдлөлт болж, нэг хүн амиа алдаж, 620 хүн бэртэж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hezee ve
2018-07-23