Цэцэрлэгийн элсэлтийг цахимаар явуулна
2018-07-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг өмнөх жилүүдтэй адил цахимаар явуулах бөгөөд элсэлтийг ч мөн цахимаар явуулах юм байна.

 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар Төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт, сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах юм байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах аж. Ингэснээр нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжжээ. 

 

Цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийн талаар Нийслэлийн боловсролын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ шиг худлаа булхай луйвар хаана ч байхгүй дэ:
Нодлин жил цахимаар бүртгээд элсэлээ гэсэн мсж ирээд маргааш нь устгаж та андуурсан байна гэж дайрч байхыг харсан.ирсэн мсж бүртгэлийнхээ зургийг авсан тулдаа хэл ам хийж байж элсэж байсан
2018-07-23