Торонто хотноо буудалцаан болж, нэг хүн амиа алджээ
2018-07-23

Канадын Торонто хотноо буудалцаан болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү үйл явдлын улмаас нэг хүн амиа алдаж, 13 хүн шархадсан гэнэ. “Амиа алдсан иргэн 20 орчим насны эмэгтэй” хэмээн Цагдаагийн газраас уламжлав.

 

Ямар шалтгааны улмаас буудалцаан болсон нь тодорхойгүй байна. Хэргийн газраас холгүй зоогийн газраар үйлчлүүлж байсан нэгэн бүл хэвлэлийнхэнд “10-15 удаа тас хийсэн чимээ гарсан. Тэр юуных гэдгийг бид мэдээгүй. Хэсэг хугацааны дараа хүмүүс орилолдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэмээн ярьжээ.

 

Цагдаагийнхан уг хэргийг нарийвчлан шалгаж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин