"Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт" болно
2018-07-23

 

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт”-ыг энэ сарын 28-ны өдрийн 19.00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулахаар болжээ.

 

“Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай энэхүү амьд хөгжмийн тоглолтод поп, метал, алтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг оролцох юм байна. Тус тоглолт нь залуучуудыг аливаа хоорт зуршлаас ангид байж, сэтгэцэд нөлөөлөх мансуруулах бодисын хэрэглээнээс татгалзахад уриалж байгаагаар онцлог аж.

 

Зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэгүй үзэх боломжтой юм байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Journalist is a very difficult profession.
2018-08-06