Гүүрэн гарц барих ажил хэвийн үргэлжилж байна
2018-07-23

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Хяналтын зөвлөх Ростов ХХК , гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж буй БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпорацийн төлөөллүүд өнөөдөр замын цагдаагийн Газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа.

 

 

Төслийн хүрээнд дулааны шугам сүлжээ шилжүүлэх, өргөтгөн барих ажлууд байгаа ба шугамын таслалт залгалтын хуваарийн асуудлаар ашиглагч байгууллагатай зөвшилцөв.

 

 

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн хувьд тулгуурын 11 хуваарилах хавтангийн бетон цутгалт хийгдсэн. Нийт 56 нүх өрөмдөн шон босгож, 9 ширхэг баганын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн гүүрийн цахилгаан, холбооны шугамын шилжүүлгийн ажил хийгдэж дуусч байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хэрэгтэй гүүр шүү энэ
2018-07-24
ZX:
Za hurdan l hiigeerei dee. Hamgiin gol ni zogsoltgui
2018-07-23