Нэгдүгээр эмнэлгийн захирлаар Д.Чулуунбаатарыг томиллоо
2018-07-24

 

Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар өчигдөр /2018.07.23/ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. Д.Чулуунбаатар нь УНТЭмнэлгийн Эмнэлзүйн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай эрүүл мэндийн салбарын менежер юм.

 

УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд:


-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM , Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх 212,0/хоёр зуун арван хоёр сая/


-Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх 


-Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин 


-Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85,0/наян таван сая/₮-зэргийг шийдвэрлэхээр болсон байна.

 

Эмнэлгийн хэмжээнд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажиллахаар болсон салбарын сайд Д.Сарангэрэлд болон бусад яамны удирдлагууд хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалхад идэвхийлэн зүтгэж байгаад нь УНТЭ-ийн хамт олон талархаж буйгаа илэрхийллээ

Shuud.mn
Сонин хачин
D.Undrakh:
Чулуунбаатар эмчдээ баяр хүргэе Ажлын амжилт хүсье
2018-07-25
Зочин:
Чулуунбаатар эмчдээ амжилт хүсье. Мундаг, туршлагатай сайн эмч.
2018-07-25
Зочин:
сайдад хэдийг ѳгѳхѳѳ яаж тѳлѳхѳѳ яаж тохиров
2018-07-24
Sain Uilst:
Chuka emchdee bayar hurgej ajliin amjilt husie!
2018-07-24
zochin:
тэнэг гомо мөнхөө ичиж амьдардаг болсоосой гаж донтой юм байж хар ухаан мухаан чих шиг тийм мундаг ухаантай юм бол яах гэж маньякаараа олонд танигдсан юм өөр юмаар танигдахгүй
2018-07-24
em ch:
ulsiin uugan emnelegiig uhaantai avch yvaarai daa,.
2018-07-24
Монгол:
Багаж, тоног төхөөрөмжөөс гадна эмч, сувилагч нарын хариуцлага, мэдлэг чадвар, сахилга батыг дээшлүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй дээ. Танилгүй бол оочер дугаар нь ч дийлдэхгүй их л хүндрэлтэй байсаар өдийг хүрсэн шүү!!!
2018-07-24
боломжийн хүнээ томилж, заавал ухаантай хүн байх албагүйш дээ.
2018-07-24
sarangerelee zailaa
2018-07-24