Хүүхдүүдийг буруу зүйлд уриалсан фэйсбүүк группийг хаажээ
2018-07-24

 

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу  фэйсбүүк орчинд  “Эмо” нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй олон хүүхэд, залуусыг амиа хорлох, “Цэнхэр халим” тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай эмэгтэй М-тай уулзан ярилцаж, дээрх зан үйлийг таслан зогсоон, “Эмо” нэртэй фэйсбүүк группийг хаах арга хэмжээг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид авч, ажиллажээ.

 

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхдүүдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг зөвлөж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Цаашдаа ийм юмыг хаагаад хаагаад явчих юм байгаа биз дээ
2018-07-24