Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-24

 

Монгол Улс 0-16 насны нэг сая 150 мянган хүүхэдтэй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхэд тэгш хүртэх ёстой ч улс орны эдийн засгийн байдлаас хамааран зорилтот бүлэгт хамаарах 684 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан. Улсын эдийн засаг сайжирсан тул 228 мянган хүүхдэд нэмж мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Ингэснээр нийтдээ 900 орчим мянган хүүхэд сар бүр 20,000 төгрөгийн тэтгэмж авч байна. 

 

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа. 

 

Иргэд судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин