Тэйлор Свифт тайзан дээр УНАВ
2018-07-24

 

Америкийн поп дуучин Тэйлор Свифт “Reputation” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Нью Жерси хотын “Metlife Stadium in Rutherford”-д тоглолтоо хийжээ. 

 

Өдгөө 28 настай Тэйлор өчигдрийнхөө тоглолтын үеэр тайзан дээр унасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 

 

Тэрбээр “Call It What You Want” гэх дуугаа дуулж байхдаа гэнэт хөл алдаж унасан байна.  Тэйлор энэхүү үйл явдлын дараа “Ээ бурхан минь” хэмээн дуу алджээ.

 

“Тоглолтын үеэр бороо орж байсан учир тайзан дээр ихээхэн хальтиргаа үүссэн нь уран бүтээлчдэд ихээхэн хүндрэл учруулсан” хэмээн Тэйлорын тоглолтыг зохион байгуулагч мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Za yadii taizan deer unaagui hen bgaan
2018-07-24