Кейнигийн ханиад хүндэрч, яаралтай эмнэлэгт хэвтжээ
2018-07-24

 

Реппер Кейни Уэстийн ханиад хүндэрсэн учир тэрбээр эмнэлэгт хэвтсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.


Тэрбээр “Баруун Хиллс” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг эхнэр, реалити шоуны од Ким Кардашиан эмнэлэгт хүргэж өгсөн аж. 

 

“Реппер эр 7-10 хоног эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэх шаардлагатай” талаар тус эмнэлэгийн эмч гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. 

 

Өдгөө 41 настай Кейни сүүлийн саруудад аялан тоглолт болон уран бүтээл гаргахаар хичээнгүйлэн ажилласан бөгөөд өнгөрсөн сард ханиад хүрсэн тухайгаа твиттертээ бичиж байв. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин