Өндөр настан 300 баринтаг оёж, Үндэсний номын санд бэлэглэв
2018-07-24

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өндөр настан Н.Цэндсүрэн өнөөдөр /2018.07.24/ Үндэсний төв номын санд 301 ширхэг номын баринтаг бэлэглэлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Тэрбээр “Соёл иргэншлийг хадгалж, өвлүүлэн дамжуулж ирсэн олон судар, номонд баринтаг хийж бэлэглэхээр ирлээ. Номнуудаа сайхан өлгийдөөрэй. Цаашид Монгол түмэн минь тэр тусмаа өндөр настнууд номын баринтаг оёж, буян хийгээсэй гэж хүсч байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” хэмээв.

 

Өндөр настан Н.Цэндсүрэнгийн ач охин нь ахтайгаа хамтран 15 баринтаг оёсон байна. Мөн Төв аймгийн Лүн суманд аж төрдөг үр хүүхдүүд нь 120 баринтаг оёжээ. Ном баринтаглах буянтай ажилд гэр бүлээрээ тусалж дэмжсэнд Үндэсний номын сангийн ажилчид талархаж буйгаа хэлж, номын цагаан буян дэлгэрэх болтугай хэмээж байлаа.

 

Үндэсний номын сан 3 сая орчим номтой. Үүнээс 1 сая 500 гаруй нь хуучны ном судар байдаг аж. Эдгээр хуучин ном, судрыг баринтаглах ажлыг 2015 оноос эхлүүлсэн бөгөөд одоогоор 35 мянга орчим баринтаггүй, баринтаглах шаардлагатай ном байгаа юм байна. Энэ онд ном баринтаглах ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баринтагнийхаа хэмжээ, хийц, материал өнгө нь ямар байвал шаардлага хангах талаар мэдээлэл өгвөл сайн байна.
2018-07-25
zochin:
ih tom buyan uildjee gylailaa
2018-07-24
Каамаа:
Сайхан үйлс байна Хэмжээ нь хэд бх ёстой вэ
2018-07-24