Хятадад хуурамч вакцин зарагдаж, эрх баригчдыг түгшээв
2018-07-24

БНХАУ-ын “Changsheng” биотехнологийн компанийн үйлдвэрлэдэг галзуугийн эсрэг вакциныг дуурайлган, хууль бусаар борлуулж буйг тогтоожээ. Уг үйл явдлаас болж тус компани зах зээлээс вакцинаа яаралтай эргүүлэн татаж, үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргасан байна.

 

 

Хуурамч вакцинтай холбоотой ноцтой тохиолдол бүртгэгдээгүй байгаа талаар албаныхан мэдээлэв.  Энэхүү дуулианы улмаас “Changsheng” компанийн хувьцаа 10 хувиар унахаас гадна 510 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

 

Тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян хуурамч вакцин үйлдвэрлэсэн этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэхээ амлаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. Тэрбээр “Хүний амь насанд заналхийлсэн үйлдлийг нэн даруй таслан зогсоох учиртай. Иргэдийн аюулгүй байдалд аюул учруулсан бүхэн хариуцлага хүлээх болно” хэмээн мэдэгджээ.

 

Шалгалтаар тус компанийн бактерийн гаралтай өвчнөөс хамгаалах, хүүхдийн дархлааны системийг дэмждэг /DTaP/ вакцин олон улсын стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоосон байна. Төрөөс тэтгэмж болгож уг вакциныг нярай хүүхдүүдэд тарьсан гэнэ.  215 мянган нярай хүүхдэд уг вакциныг хийсэн бөгөөд энэхүү мэдээллийн дараа эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
 

Тус улсад өнгөрсөн 2016 онд хуурамч, стандарт бус вакциныг үйлдвэрлэсэн хэрэг гарч байсан юм.  88 сая ам.долларын вакциныг дутуу хөргөж, стандартын дагуу тээвэрлээгүй хэмээж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Монголд бол алж байгаа шүү энэ хуурамч вакцин
2018-07-25