Ой хээрийн түймэр 74 хүний аминд хүрлээ
2018-07-25

Грекийн нийслэл Афин  хотын ойролцоо ойн хээрийн түймэр дэгдэж, тус улсад их хэмжээний хохирол учруулаад байна.

 

 

Тэгвэл ойн хээрийн түймрийн улмаас амиа алдагсдын тоо 74-д хүрсэн талаар тус улсын Онцгой байдлын газраас уламжлав.

 

Мөн 200 гаруй хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ.

 

Мати далайн эргийн орчим бүхэлдээ түймэрт өртсөн бөгөөд тус бүсэд 26 хүн амиа алдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин