АТГ: С.Баярыг өрөөндөө дуудаж уулзсан нь хууль зөрчсөн үйлдэл биш
2018-07-25

Авлигатай тэмцэх газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Энэхүү хуралд Тамгын хэлстийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нарын албаны хүмүүс оролцов. Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

С.БАЯРЫН ХҮСЭЛТИЙН ДАГУУ АТГ-ЫН ДАРГА ӨРӨӨНДӨӨ ДУУДАЖ, УУЛЗСАН

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө С.Баярыг дуудаж, хоол цайгаар дайлсан асуудалд тайлбар өгөхгүй юу?

 

-АТГ-ын дарга Авилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт гүйцэтгэх ажлын хэрэг материалтай танилцах эрхтэй байдаг. Энэ эрхийн дагуу яллагдагчын гаргасан хүсэлтийн дагуу прокурорын зөвшөөрлөөр авчирсан түр бичгийн дагуу өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Энэ ажиллагаа прокурорын хяналтын дор явагдсан.

 

-Ямар шалтгаанаар уулзах хүсэлт гаргасан байдаг юм бол?

 

-Явагдаж байгаа мөрдөн шалгах ажиллагаатай холбогдолтой, яллагдачын хувьд тодорхой асуудлыг тавьж шалгуулах, энэ асуудлыг анхаарч өгөөч гэдэг хүсэлтийг тавьж, түүний дагуу үйлдсэн.

 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлж болохуйц хүсэлт тавьсан байж болзошгүй гэдэг хардлага үүсч болзошгүй байна?

 

-Яллагдагч өөрийн эрхийн дагуу хүсэлт гаргадаг. Гаргасан хүсэлтийн дагуу хэнд гаргасан түүний дагуу шийдвэрийг гаргаж уулздаг. Хариу тайлбар өгдөг. Үүний дагуу энэ ажиллагаа явагдсан. Түүнээс ямар нэгэн мөрдөн байцаалтад нөлөөлсөн хүсэлт тавьсан асуудал байхгүй.

 

-Өмнө нь яллагдагч АТГ-ын даргын өрөөнд уулзах хүсэлт тавьж, уулзаж байсан тохиолдол байгаа юу?

 

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа яллагдагч нараас АТГ-ын дарга эрхийнхээ дагуу өрөөндөө дуудаж уулзаж байсан тохиолдол байгаа.

 

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

 

-Таслан шалгах арга хэмжээ өөрчлөгдөж, гадуур байцаагдаж байгаа.

 

60 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ ДАХИН ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-АТГ-ын даргыг Ерөнхий сайд дуудаж уулзан, хангалтгүй ажиллаж байгаа учраас ажлаа өг гэж шахалт үзүүлсэн. Үүнээс болж Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээдийг шалгаж эхэллээ гэх асуудал гарлаа. АТГ-ын дарга Ерөнхий сайдтай уулзсан уу?

 

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэрэг дээр прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд нийтэд мэдээлэл өгөх ёстой. Тиймээс шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хуулиар хориотой. Нам улстөрийн захиалгаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

-Ерөнхий сайд АТГ-ын даргыг ажлаа өгөө гэж хэлснийх нь дараа ойр тойрных нь хүмүүсийг барьж, шалгаж эхэллээ. Гэтэл 60 тэрбумын асуудлаар яагаад АТГ хэнийг ч барьж шалгахгүй өнөөдрийг хүрэв ээ? Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-Нийслэлийн прокурорын газраас хэргийн эцсийн шийдвэр гарсан тухай мэдээллийг удаа дараа өгсөн. Нэгэнт прокурор шийдвэрлэээд эцсийн шийдийг гаргасан хэрэг асуудал дээр өнөөдөр бид мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх байхгүй. Прокуророос дахин шалгах нөхцөл байна гэж үзээд доод шатны прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгавар болгоод ирүүлсэн тохиолдол хууль зүйн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой. Тэрнээс бидэнд шууд санаачлагаараа тухайн хэргийг шалгах эрх байхгүй. Прокурор эрхийнхээ дагуу шийдсэн асуудал.

 

-Томоохон хэргүүд АТГ-т гацаад байна. Шалгаж байгаа л гэдэг. Ард түмэн АТГ-ыг татан буулгах ёстой гэж үзэж байна?

 

-Томоохон хэрэг асуудлууд замхарч, шийдэгдэхгүй байгааг бид хүлээн зөвшөөрнө. Авлига, албан тушаалын гэмт хэрэг алга урвуулахын дайтай хурдан шийдэгддэг, үр дүн нь хурдан гардаггүй. Нэлээн удаан хугацаанд мөрдөн шалгах шаардлага гардаг.

 

АТГ ӨС, ХОНЗОНГИЙН СЭДЛЭЭР АЖИЛЛАДАГГҮЙ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Зарим хэрэг маш хурдан хугацаанд шийдэгддэг. Тухайлбал Н.Энхбаярын хэрэг. Гэтэл 60 тэрбумын хэрэг маш удлаа. Жирийн хүн сонссон ч хэний хоолой вэ гэдэг нь ойлгомжтой байхад “Эвлүүлэг” гээд сууж байхаасаа ард иргэдээс ичдэггүй юмуу гэж асуумаар байна?

 

-Шалгагдаж байгаа хэргүүд улстөрийн өнгө, аяс, өс хонзонгийн сэдлээр шалгагдаж байгаа зүйл байхгүй. Бид байгаа бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Нийгмээс хүлээлт маш их байгааг бид мэдэж байгаа. Бид чадлаараа л ажиллаж байна.

 

-60 тэрбумын асуудалд прокуророос хэрэг үүсгэх боломжгүй гээд байхад Ерөнхийлөгч Х.Энхжаргал, АТГ шалгахгүй байна гэж шүүмжлээд байна?

 

-Нийслэлийн прокуророос нэмж тодруулах ёстой. Бидний хувьд мөрдөн байцаалтыг явуулсан, шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргадаг.

 

-Прокурорт шилжүүлэхдээ ямар саналтай, дүгнэлт хүргүүлсэн байдаг юм бол?

 

-Хуучин хуулийн дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Прокуророос хэрэг бүртгэлийг хаах тогтоол гаргасан. Тэр тогтоол одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хариуцлага:
Энэ хэдийн хэлж ярьж байгаа нь үнэхээр энэ байгууллагын ямар мэргэжлийн ур чадвартай бна вэ гэдгийг л харуулж бна даа. Ямар итгэл найдварын үнэр алга.
2018-07-26
Тэр хоол нь нэгмуу гуанзны хоол л харагдан лээ ш дээ. Ядаж рестораны хоол ч биш. Vvний цаана хоолоор далимдуулж 690 тэрбум тегрег темер замын шороо овоолж тереес идсэн жэнко тэргvvтэй нехед Баярыг шалгаж чадсан Энхжаргалыг зайлуулж еерсдийнхее жинхэнэ ног шалгуулахгvй байх хvcэлтэй байна. АТГ бууж егч болохгvй.
2018-07-25
АТГ-г албан хаагчидаас ичиж үхэхнээ кккк
2018-07-25
Зочин:
Монгол улсын еренхий сайд байсан хунд аяга хоол егее л биз мэдээж баяр гуйгаагуй энхжаргал заавал хоол егье гээгуй яриа удаан болвол ойрхон хоол байна уу гээ биз дээ . Харин хоосон байсан бол гайхах байлаа. Бид нарсолонгосыг дууриах есгуй шуу. Монгол хун монголоороо л байсан дээр. Худлаа жужиглэл хэтэрч байна
2018-07-25
Энэ байгууллага хэдий хирийн улсын төсөв, татвар иддэг газар вэ? Улс төрчдийн нохойнд барьдаг мод л юм даа.
2018-07-25
Дарга нь тэнэгтэхэд байгууллаг нь дагаад тэнэгтддэг нь ямар учир байнаа. Авлигачдын хамгаалалтын багууллага болоод удлаа шд. Бараг татан буугдчихвал иргэдэд сайн байх.
2018-07-25
Zochin:
АТГ эрх мэдлийнхээ хуулийн хүрээнд маш сайн ажиллаж чадаж байгаа. АТГ-с асуухад төмөр замын 280 сая доллорын хэрэг хаашаагаа алга болов.
2018-07-25
Шударга иргэн:
Мөн сайхан худал шааж байх шивдээ. Энхжаргал, Нямдорж 2-той нь цуг хурган дарга нарыг бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй. Шударга ёсыг бий болгоход АТГ-ын удирдлагууд саад болно.
2018-07-25
харамсаж байна:
АТГ -байна. АВЛИГА бүр нэмэгдээд байгаа. Дэлхийд авлигаараа толгой цохидог болсон. Төр бараадаж ажлаад тэрбумтан болсон олон хүн байна. Бүр шүүгч, прокурорууд тэрбумтан болж байгаа. АВЛИГА шалгагч АТГ нь тэдэнд хүрч ажлахгүй байгаа. ОДОО АТГ аа татан буулгаад шинээр байгуулсан нь дээрдээ
2018-07-25
хулгайчид Миеэ ЭБИ 2-оо дагаад бугд БУРМОСОН зайл,
2018-07-25
ZOCHIN:
ERTHEN ZAILDAA.AVILGACHIN SHAVARNUUD MINI.
2018-07-25
Зочин:
Өөрсдөө хаах саналтай хүргүүлсэн болохоор дуун дээр нь хаана биз дээ?үлгэр ярьж тархи угаах хэрэггүй.одоо чинь 90-н он биш.хэрэв атг-н дарга хууль зөрчөөгүй юм бол бичлэг тараасан ажилтан хууль зөрчөөгүй биз дээ?эргүүлж ажилд нь ав.
2018-07-25
наад нөхдүүдээ бүгдийг нь халж харин өөрсдийг нь саатуулан шалгах хэрэгтэй
2018-07-25
Зориг:
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн мөртлөө одоо прокурорын байгууллага руу хамаг буруугаа чихэх юм. Тэд та нарын мөрдөн шалгасан материалын дагуу хяналт тавьж шийд гаргана ш дээ. Эсвэл прокурорын газарт мөрдөн шалгах эрхээ өгчихөө.
2018-07-25