ТТАХНЭ-т Алсын зайн эмчилгээний төв нээгдлээ
2018-07-25

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Телемедициний төвийн нээлтийн үйл ажиллагаа /2018.07.25/ өнөөдөр боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг,БНСУ-ын Кошин их сургуулийн Госпел эмнэлэгтэй эрүүл мэндийн тусламж ,үйлчилгээ,сургалт ,судалгааны чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус гэрээнд Телемедициний төв буюу  Алсын зайн оношлогооны төвийг байгуулахаар тусгагдсаны дагуу өнөөдөр нээгдэж байна.

 

 

Тус төвийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Бусан хотын олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төлөөлөл, ХЗДХЯ, ЭМЯ-ны төлөөлөл,Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцсон юм.

 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр “Телемедициний төв нээгдсэнээр эмч, мэргэлжилтнүүд харилцан туршлага солилцох, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй үйлчлүүлэгчийг тус төвөөр  дамжуулан БНСУ-д эмчлүүлэх, БНСУ-д эмчлэгдэх хүсэлтэй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мөн үйлчлүүлэгчийг эмчилгээний дараах хяналт, мэдээлэл үйлчилгээгээр хангах боломжтой болж байна” гэв.

 

 

Кошин их сургуулийн дэргэдэх нэгдсэн эмнэлгийн профессор Со Гён Вон “Солонгос улс бол нэлээн уулархаг нутагтай улс орон. Тиймээс алс хол амьдарч байгаа өндөр настай иргэддээ зориулж алсын зайны эмчилгээний төвийг анх нээсэн. Монголчууд заавал Солонгос явах шаардлагагүйгээр Солонгос улсын эмчтэйгээ холбогдох боломжтой боллоо. Мөн манай улсад эмчлүүлээд ирсэн өвчтөнд ямар нэгэн асуудал үүсэх, асуух зүйл  гарвал эргэн холбогдох боломжтой. Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний талаар эмч нар алсын зайнаас холбогдоод эмчилгээний арга барилд Солонгосоос суралцах боломжтой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин
Энэ эмнэлгийн эмч, сувилагчид бүгд цэргийн цолтой байхаа, иргэдэд их хөшүүн хойрго, ихэмсэг дээрэнгүй ханддаг, үйлчилгээний байгууллагын хэв шинж алга. Нэг том байшин, олон цоожтой том хаалгууд, шүүр барьсан хэдэн ч цэвэрлэгээний хүмүүс л байна. Цэргийн цолтой байх хэрэг юу байна?
2018-07-25
general:
emch naraa chadvartai bolgo,.zahiral gej bandi ariin haalgaar tomilodson,.
2018-07-25