Улаанбаатар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д ажиллаж байна
7-25

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо болох Шашны эрх чөлөөний асуудлаарх сайд нарын олон улсын анхдугаар бага хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеогийн урилгаар оролцоно.

 

 

Сайд бага хуралд оролцох үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Энхтайвны корпусын захирал хатагтай Ж.Олсен, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Э.Ройс, Конгресс дахь Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус болон Конгресс, Америкийн Засаг захиргааны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь цаг үеийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана.

Shuud.mn
Сонин хачин
Ene avilga avsan novshnuudaa turuus zailuulaach ee......
2018-07-25