Лопез: Тийм ээ, би 49 нас хүрчихлээ
2018-07-25

Дуучин, жүжигчин Женнифер Лопез Бахамас арал дээр 49 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр хүүхдүүд, найз залуу болон бусад хүмүүсийн хамтаар шилтэй оргилуун дарс барьж буй бикинитэй зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулсан байна.

 

Уг зургийн тайлбарт. “Тийм ээ би 49 нас хүрчихлээ. Санаа зовохгүй байна” хэмээн бичжээ.

 

Тэрбээр мөн инстаграмдаа өөрийнхөө латин америк бүжиг бүжиглэж буй бичлэгээ оруулаад “Яг л бал бурам мэт амттай төрсөн өдөр байна” хэмээв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин