Трампын бүрэн эрх дуусахаас өмнө Пхеньяныг цөмийн зэвсэггүй болгоно
2018-07-26

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар өчигдөр Цагаан ордонд хэвлэлийнхнийг хүлээн авч, олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Хойд Солонгос хэзээ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах асуудлаар албан ёсны байр сууриа хүргэлээ.

 

 

Хойд Солонгост хэд хэдэн удаа айлчлал хийгээд буй Помпео “АНУ, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах төлөвлөгөөгөө хэзээ ч хойшлуулахгүй” хэмээн мэдэгдэв.

 

Тэрбээр үргэлжлүүлэн “Хэлэлцээр тун амжилттай үргэлжиж буй хэлэх хэрэгтэй. Бид Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас урьтаж, Хойд Солонгосын 100 хувь цөмийн зэвсгээс чөлөөлнө. Уг ажлыг эхлүүлэх болон дуусгахад хугацаа их шаардлагатай. Албан ёсны хугацааг хараахан хэлж чадахгүй” гэж хэллээ.

 

Сингапур улсад сарын өмнө ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгээсээ татгалзахаа амласан бөгөөд уг амлалтаа ч биелүүлж байна.

 

Пхеньян саяхан пуужин хөөргөдөг Тончан аймгийн “Сохэ” пуужингийн талбайгаа буулгаж эхэлжээ.

 

Трампын бүрэн эрхийн хугацаа ирэх 2020 оны нэгдүгээр сарын 20-нд дуусгавар болно. Тэрбээр саяхан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин