ХСҮТ-ийн хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна
2018-07-26

 

Энэ сарын 10 ны өдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан. Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байгаа талаар эмнэлгийн удирдлагууд танилцууллаа. Үүсээд буй нөхцөл байдалтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар танилцаж, үүрэг чиглэл өглөө.

 

Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний 2 аппарат болон бусад тоног төхөөрөмжийг МУ-ын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж  Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгээр олгожээ. Тус гэрээгээр 2014 онд ирсэн аппаратууд шинэ өргөтгөлийн зоорийн давхарт шаардлага хангасан байшин баригдах хүртэл ХСҮТ-д тусдаа агуулахад хадгалж байна. Нийт 16 тонн жинтэй аппарат тоног төхөөрөмж байна.

 

 

Туяа эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулах ямар ч боломжгүй. Учир нь уг төхөөрөмжийг хуучин зооринд буюу өргөн нь л гэхэд 2,5 метр өргөнтэй бетонон ханын дунд байрлуулах зориулалттай. Энэ дагуу ч хавдрын эмнэлгийн өргөтгөлд зориулалтын зоорийг барьсан байна.

 

 

2017 оны 10 сард тус эмнэлгийн орчин тойрны зам, талбайн иж бүрэн тохижилтын ажил хийгдсэн боловч ус зайлуулах хоолой хийгээгүйгээс болж борооны ус их хэмжээгээр зоорийн давхарт орсон гэх тайлбарыг эмнэлгийн удирдлагууд өглөө. Учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ter neg Bilegt gishuun bas l dutuu barilga tord shahah geed baigaa bishuu sain bodoh heregtei suuld naad zaah n agaarjuulaltaas ogsuuleed dutuu baij boloh ba toroos tatbar tologchdiin mongonoos olon saya garah bii de ...ter tiim saihan emneleg bol ooroo ajiluulah l baisan bishuu ...neg l bish de ..
2018-07-27
Эрүүл мэндийн сайд АНИВЧУУР:
эрүүл мэндийн даатгалыг нийгмийн даатгалаас салгаж аваад мөнгийг нь хүүг нь бууруулж өөр банкинд хийгээд дундаас нь цавчаа хйигээд байр, машин авчихсан гэжугай. Бүх баримт нотолгоотойгоо байгаа гэж учир мэдэх хүмүүс ярьж байна лээ. Гар цагаан, сэтгэл цагаан, зүс цагаан гээл өөрийгөө яриьдаг авгай үнэн хэрэгтээ хар гартай_ төрөөс хулгайлагч, покерчин_янхан авгай шүү дээ. Хүрэлсүх намайг хамгаална гээд л яаман дээрээ ажилчдын хурал дээрээ даналздаг гэж байгаа.
2018-07-26
Хавдарын дарга байсан, одоо нийслэлийн ЭМ газрын дарга Төмөрбаатар гэж сайд болгоны тархийг атгадаг гэмт этгээд хавдрын эмнэлэгийн газрыг аавынхаа төрсөн дүү Сандуйжав болоод өөрсдийн ах дүү нартай хувааж аваад эмнэлэгийн газрыг дуусгасан Билэгтэй хамтарч хавдарын эмнэлэг барисан. Саяхан Төмөрбаатар Сараатай хоол идэж явсан - энэ шахаагаа ярьж тохирч л дээ
2018-07-26
Баян Монгл:
7 жилийн өмнө тоног төхөөрөмжөө зээлээр аваад хүү төлөөд хадгалаад байдаг бид баян юмаа. Хэрэглэлгүй байж байгаад устгалд оруулаад л
2018-07-26