Мьянмарт үер бууж, 16 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
2018-07-27

Мьянмарт олон хоног орсон аадар борооны улмаас үер буусан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Байгалийн гамшгийн уршгаар 16 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бол 10 мянган иргэн орон гэрээ орхин дүрвэсэн гэнэ.

 

Тайландтай хиллэх Кайнин муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан бөгөөд зам, талбай бүхэлдээ үерт автжээ.

 

Зүүн Өмнөд Ази, Филиппин болон Япон улсад ойрын хэдэн хоног тасралтгүй бороо орж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин